Нүүлгэн шилжүүлэх шинэ мэдээлэл | QR Translator

Дараах мэдээллүүдийг Япон хэлнээс орчуулсан болно.

Жич 1: Орон нутаг гамшгийн байдлыг бүрэн тогтоох боломжгүй тул сэрэмжлүүлгийн түвшин 5-ыг тухай бүрд зарлах албагүй.
Мөн сэрэмжлүүлгийн түвшинтэй тэнцэх мэдээ (үер үүссэн мэдээ, хөрсний гулсалтын сэрэмжлүүлгийн мэдээ г.м) гарсан ч заавал ижил түвшний сэрэмжлүүлэг нэгэн зэрэг зарлагдана гэсэн үг биш юм.

Жич 2: Сэрэмжлүүлгийн түвшин 3 гэдэг нь өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, нярай хүүхэдтэй хүмүүс зэрэг гамшгаас хорогдоход хугацаа шаардагдах хүмүүсийн гамшгаас хорогдож эхлэх үе юм.
Бусад хүмүүсийн хувьд ч шаардлагатай бол ердийн үйл ажиллагаагаа түр зогсоох, гамшгаас хоргодох бэлтгэлээ хангах гэх мэт, аюултай гэж үзвэл сайн дураараа гамшгаас хоргодох үе юм.

Аюулын газрын зургийг шалгаж, өөрийн гэрийн гамшгийн эрсдэл болон авах ёстой арга хэмжээг нягтлаарай.

"Гамшгаас хоргодох" гэдэг нь аюулаас зайлсхийхийг хэлнэ.

Аюулгүй газарт байгаа хүмүүс хорогдох байр руу явах шаардлагагүй.

Байшин дотроо аюулгүй байдлыг хангах явдал ч байж болно.

*Байран дотор аюулгүй байдлыг хангах нь "3 нөхцөл" хангагдах тохиолдолд авч үзэх арга хэмжээ юм. Дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэцийн хамгийн доод хэсэг рүү гүйлгэж шалгана уу.


Засгийн газрынн Хэрэг эрхлэх газар (Онцгой байдал хариуцсан), Галын хэрэг эрхлэх газар