Гадаадын иргэдэд зориулсан гамшгийг бууруулах зөвлөмж
1Япон дахь байгалийн гамшгийн талаар сурцгаая.
Япон бол (газар хөдлөлт, цунами, хар салхи, аадар бороо) гэх мэт байгалийн гамшигт үзэгдэл ихтэй орон юм. 6-р сараас 10-р саруудад хар салхи, аадар бороо давамгайлдаг. Их хэмжээний гамшиг тохиолдсон үед өдөр тутмын ажил амьдрал зогсох хүртэл эрсдэл учирч болзошгүй юм
2Урьдчилан бэлдэцгээе
Хохирлыг багасгахын тулд урьдчилж бэлтгэлтэй байгаарай.
Хувийн бэлтгэл
Тавилга уналтаас урьдчилан сэргийлэх
Хэрэгтэй зүйлсээ савлах цүнх бэлдэх
Ус, хүнсний бүтээгдэхүүн нөөцлөх
бусад
Бүс нутагт хийх бэлтгэл ажил
Олон нийтийн холбоо нь гамшгийн үед ихээхэн тустай байж болох бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх дасгал сургуулилт, оршин суугаа газартаа сайн дурын ажил хийх гэх мэт ажилд идэвхтэй оролцоорой.
3Гамшгийн мэдээллийг шалгаж үзье
Гамшгийн талаархи мэдээллийг авахад хэрэгтэй аппликэйшн, вэбсайтууд байдаг. Ухаалаг утас гэх мэт зүйлд урьдчилан бүртгүүлцгээе
http://www.bousai.go.jp/kokusai/web/img/15_bousai_guidebook_Web_MN.pdf
Хар салхи урьдчилж ирж болзошгүй.
Орон нутгийн засаг захиргаа нь олон хэлээр мэдээлэл дамжуулах аргатай байж болно. Урьдчилан шалгаж үзье.
Хөршийнхөө нүүлгэн шилжүүлэх байр гэх мэт зүйлийг өдөр бүр шалгаж үзье.
4Болгоомжтой нүүлгэн шилжүүлцгээе.
Гамшгийн үеэр эрсдэлтгэй газарт байгаа хүмүүсийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх нь зарчим юм. Ихэвчлэн бага, бага дунд сургууль гэх мэт нийтийн эзэмшлийн байгууламжуудыг хоргодох байранд ашигладаг.
Коронавирусын халдвар хараахан дуусаагүй байгаа тохиолдолд нүүлгэн шилжүүлэх цэгүүд болон нүүлгэн шилжүүлэх ажиллагааны шийдвэрийн явцыг шалгаж үзье.
http://www.bousai.go.jp/kokusai/evacuation_points/pdf/point_mn.pdf
Газар хөдлөлт, цунамигийн нөхцөлд
Хэрэв та далайн эргийн ойролцоо газар хөдлөлтийн чичирхийлэл, цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх гэх мэт мэдэгдлийг дуулвал нэн даруй өндөр газарт шилжээрэй.
Хүчтэй борооны үед
Гол мөрөн, хадан цохио, бусад юманд ойртож болохгүй.
Гамшгийн үед ашиглах ухаалаг гар утасны аппликэйшн
Safety tips
Япон дахь байгалийн гамшгийн талаархи мэдээллийг авахад тохиромжтой аппликэйшн.
《iOS》
https://itunes.apple.com/us/app/safety-tips/id858357174
《Android》
https://play.google.com/store/apps/details?id=jp.co.rcsc.safetyTips.android&hl=en
VoiceTra
Таны яриаг гадаад хэл рүү орчуулдаг шилдэг дуут орчуулгын аппликейшн юм.
《iOS》
https://apps.apple.com/us/app/id581137577
《Android》
https://play.google.com/store/apps/details?id=jp.go.nict.voicetra&hl=mn
VoiceTra технологийг ашигласан үйлчилгээний танилцуулга
https://gcp.nict.go.jp/news/products_and_services_GCP.pdf
NHK WORLD-JAPAN
NHK-гийн мэдээ илгээх. Газар хөдлөлт, цунамигийн талаар шуурхай мэдээг ч хүргэнэ.
《iOS》
https://itunes.apple.com/us/app/nhk-world-tv/id350732480?mt=8
《Android》
https://play.google.com/store/apps/details?id=jp.or.nhk.nhkworld.tv&hl=en
Гамшгийн үед ашиглаж болох вэб сайтууд
Японы цаг уурын агентлаг Гамшгийн талаарх мэдээлэл
https://www.data.jma.go.jp/multi/index.html?lang=mn
Газар, дэд бүтэц, тээврийн яам Гамшгаас урьдчилан сэргийлэх портал
https://www.mlit.go.jp/river/bousai/bousai-portal/index.html
NHK WORLD-JAPAN
Хяналт ба хамтын ажиллагаа: Хууль зүйн яам, Дотоод хэрэг, Гал түймэртэй тэмцэх агентлаг, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Аялал жуулчлалын агентлаг, Цаг уурын агентлаг
Аппликейшн, WEB сайт дээрх мэдээлэл 2024 оны 8 сарын төгсгөлийн байдлаар